Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан 16-ны өдөр хуралдаж автозамын хураамжийг тав дахин нэмэгдсэн асуудлаа дахин хэлэлцэхээр товолжээ.
Учир нь автозамын хураамж нэмэхийг иргэд эсэргүүцэж, автомашинтай жагсаалыг сүүлийн хэдэн өдөр зохион байгуулж буй юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай уулзаж, авто зам ашигласны хураамж нэмэх асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцүүлэх чиглэл өгсөн юм.