Ямарваа нэг байгууллага асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр шингээсэн бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулж, нүүр царай болох нэгний эрэлд гарахдаа чамгүй шалгуур тавьдаг.
Тэгвэл уг шалгуурыг дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун төвөггүйхэн давах болжээ.
Сүүлийн үеийн ихэнх рекламд тэрээр тоглох болж. Рекламны нүүр царайндаа хамгийн том шалгуур тавьдаг “Говь”-ийнхон хүртэл түүнийг онцолсон гэхээр Г.Эрдэнэчулууныг “мангас” гэхээс яахав.
Түүнийг анх харсан хэн ч, фото модель, жүжигчин аль эсхүл тамирчин гэж андуурмаар. Уул шугамдаа Г.Эрдэнэчулуун уул уурхайн инженер төдийгүй Лондонд мэргэжлээрээ доктор хамгаалсан “толгой” юм билээ.