Увс аймгийн нутагт ан хийж явсан иргэд сум алдаж, нэгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт буудуулж, нас барсан хүнийг хүргэж ирсэн байна. Талийгаач нь тус сумын харьяат 39 настай Б-тай хамт ан хийж явсан байна. Б нь үргээлгэ хийж байхдаа сум алдаж, санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрчээ.
Шалгалтын явцад талийгаач нь Улаангом сумын харьяат, 56 настай С болох нь, баруун даландаа буудуулсны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн долдугаар сард Говь-Алтай аймагт долоон настай хүү буу оролдож байгаад сум алдсанаас ээж нь амиа алдаж, дүү нь хүнд шархадсан харамсалтай хэрэг гарч байв.