Чихрийн шижин өвчний үед илрэх шинж тэмдэг

Монгол Улсад чихрийн шижин өвчний тархалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодод инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй аж. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд цусанд хуримтлагддаг бөгөөд судас нарийсах, хатуурах гол шалтгаан болдог. Иймд чихрийн шижин өвчний үед илрэх шинж тэмдгийг хүргэж байна.

Чихрийн шижин өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • Ойр ойрхон шээс хүрэх
  • Ам ихээр цангах
  • Нүд бүрэлзэх
  • Хэт ядрах
  • Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
  • Хараа муудах
  • Нойронд муу болох
  • Арьс загатнах