Багануур дүүрэг дэх хорих 427 дугаар ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилжээ. Нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.