Орхон аймгийн Баян-Өндөр суманд машинаа засаж байсан иргэн дарагдаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 06-нд гарчээ. Тус сумын 52 настай иргэн өөрийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын машиныхаа доод эд ангийг сольж байхад нь домакрат унаж, машиндаа дарагдаж, амиа алдсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.