Сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ.

Сурагчид баталсан хуваарийн дагуу  долоо хоног амрах юм. Харин хаваржилт хүндэрсэн аймгуудад сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах магадлалтай. Учир нь, Засгийн газрын хуралдаанаар  хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгасан.