Х.Нямбаатар: НЗДТГ-аас замын хөдөлгөөний урсгал чиглэл өөрчлөх шийдвэр гаргаагүй

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй 4-н эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлсэн юм.

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу. Хэвлэл мэдээллийн зарим байгууллага, нийтлэгчид мэдээллээ нягталж байхыг хүсье” хэмээн бичсэн байна.