НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол гуравдугаар сарын 20-ны лхагва гаригийн 13:00 цагт явагдана. Энэ удаагийн тохиролд 2024 оны 02-р сарын 01-ээс 02-р сарын 29-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана. Тухайн хугацааны баримтаа 2024.03.19-ний 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстойг анхаарна уу.
Сугалааны урамшуулалд:
- 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болсон билээ.