Осгосон байдалтай байсан хүүхдийн гэмтэлийг шинжээчид тогтоосны дараа эцэг, эхэд нь хариуцлага тооцох аж

Энэ сарын 16-нд Баянзүрх дүүргийн 32-р хороонд  эцэг эх нь цэргийн баяр тэмдэглэж ой гарантай хүүхдээ хараа хяналтгүй үлдээснээс осгосон байдалтай эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй.

Мэргэжлийн шинжээчийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалж Эрүү, Зөрчил хуулийн аль нэгээр нь  шийдэгдэх аж.

Эрүүгийн хуулийн 16-р бүлэгт “Хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй” улмаас хүүхдэд хүндэвтэр, түүнээс дээш хүнд хохирол учирсан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хязгаарлах, бүүр 5 жил, 8 жил хорих зэрэг ялтай.

Харин Зөрчлийн тухай хуульд 6.20-д “Хүүхдийн эрхийг зөрчих” 300к торгох хариуцлага оногдуулдаг байна.