ХҮННҮ ЭЙР КОМПАНИ БЭЭЖИН ЧИГЛЭЛД ӨДӨР БҮР НИСЧ ЭХЭЛЛЭЭ

Монголын жигүүр Хүннү эйр компани зуны цагийн хувиарт шилжсэнтэй холбоотой 2024 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар Бээжин чиглэлд долоо хоногийн 3 өдөр, 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн өдөр бүр нислэг үйлдэж эхэллээ. Мөн дээрх чиглэлд хаврын эхний урамшуулалын бэлгийн ваучер-ыг зорчигч үйлчлүүлэгч нартаа зориулан бэлэг барьж байна.

УРАМШУУЛАЛ:
-03-р сарын 25-наас эхлэн 05-р сарыг дуустал Бээжин чиглэлийн нислэгт хоёр талын тийз авсан зорчигч (том хүн) бүрд хамаарна.

-Зорчигч та авсан тийзийн ангиллаас шалтгаалж тус ваучераа ашиглан дараагийн нислэгтээ доорх хөнгөлөлтүүдээс аль нэгийг сонгон эдлэх боломжтой.

-Хамт зорчих хүүхдийн тийзээс 50 хувь хөнгөлөх
-10кг илүү тээш авч явах
-Дараагийн нислэгийн тийз авахад 15хувь хөнгөлөлт эдлэх
Бизнес лоунжид үйлчлүүлэх суудлыг боломжит нөхцөлд бизнес upgrade хийх
-Нэг хүүхэд үнэгүй авч явах (зөвхөн такс төлнө)
-20кг илүү тээш авч явах мөн дараагийн нислэгийн тийз авахад 30 хувь хөнгөлөлт эдлэх боломжтой.
Та ваучераа 2024 оныг дуустал ашиглах боломжтой. Бусдад дамжуулахгүй, өөрөө ашиглана гэдгийг анхаарна уу.
Хүннү эйр компаниас зорчигч үйлчлүүлэгчдэдээ зориулан гаргаж буй эдгээр бэлгийн ваучерын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг болон бусад нислэгтэй холбоотой мэдээллийг 7000-1111 дугаараас авах боломжтой.