1072 Хувьцааны ноогдол ашиг таарагдах тодорхой тов гараагүй байна

“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 мянган төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн. Тус мөнгийг аудитын байгууллага баталгаажуулж, өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 8-ны өдрүүдэд олгоно хэмээн ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан олон нийтэд мэдээлсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл аудитын байгууллагын дүгнэлт гараагүй байна.

Ногдол ашиг олгох асуудлаар “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэвлэлийн албатай холбогдсон ч тодорхой мэдээлэл өгсөнгүй.