Өмнөговь аймгийнхан “Хөнгөлөлттэй нислэг”-т хамрагдана

“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэд, ахмад настан, өвчтөн, хүүхэд хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих боломжийг олгож байсан “Хөнгөлөлттэй нислэг” дахин эхэллээ.

Өмнөговь аймаг 2024 онд агаарын тээврийн “Геосан” ХХК-тай дахин гэрээ байгуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 2025 оны нэгдүгээр сарын 31 хүртэл нийт 85 удаагийн нислэг үйлдэхээр болжээ.

Долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар чиглэлд тогтмол ниснэ гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.