Дорнод аймгийн Дашбалбар сумын засаг даргаар ажиллаж байсан Ардчиллын алтан харайцай гэгдэх Б.Баттулгын албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргийн шүүх хурал энэ сарын 10-нд товлогджээ.
Тэрбээр 2016-2020 онд тус сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэнгэрийн сор” ХХК-д элс олборлох зөвшөөрөл хууль бусаар олгож, улмаар “Туан Гуан Майнз Констракшн” ХХК болон “Тэнгэрийн сор” ХХК хоорондын ажил гүйцэтгэх гэрээнээс авлига авсан гэх хэрэг нь өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан юм.
“Туан Гуан Майнз Констракшн” ХХК нь 100 хувь хятад компани. Шалгагдаж байх хугацаандаа хэрэг нь хэд хэдэн удаа прокурор болон шүүх дээр хаагдаж, хэрэгсэхгүй болж байв.
Түүний эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг үүгээр тогтдоггүй юм байна. Дашбалбар сумын засаг даргаар ажиллаж байсан Б.Баттулга олон удаа хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа нэгэн аж.
Нутгийн иргэд нь хүртэл түүнийг “ардчиллын биш авлигын алтан хараацай” хэмээн нэрлэдэг болжээ.
С.Зориг