Мэргэжлийн дэвжээг сонгосноосоо хойш 11 тулалдахдаа бүгдэд нь ялж, IBO холбооны дэлхийн аварга болсон Н.Төгсцогт “King Tug”-ын удаан хүлээсэн ээлжит тулааны тов гарчээ.
Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин тэрбээр WBC холбооны аварга Г.Расселтай тулалдахаар болж, гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэдний тулааны тов албан ёсоор гарч, 2020 оны хоёрдугаар сарын 8-нд өрсөлдөхөөр болов. Уг тулаанд Н.Төгсцогт ялбал IBO, WBC холбооны дэлхийн аваргын бүсийн эзэн болно.