Зам, тээврийн хөгжлийн яамнаас төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, цахимаар шуурхай үзүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Жолооч та бүхэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө EMongolia, Ezam.mn, Toki, Gerege kiosk, Mostmoney, Autobox зэрэг аппликейшнаар хялбараар төлөх боломжтой.
Ташрамд дурдахад, AUTOBOX аппликейшнаар улс болон хот хоорондын автобусны тасалбар захиалах, техник хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх, торгууль, даатгал, авто зам ашигласны төлбөр төлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсгээр хийлгэх зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүллээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамаас мэдээллээ.