УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан парламентын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж байна. Тэрбээр Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэр дэвших тойрогт очиж, өрсөлдөхөө өнөөдөр зарлав. Энэ тухай тэрбээр “Хурц хаана нэр дэвшинэ. Би тэнд нэр дэвшинэ. Эрүү шүүлт үү? Эрх чөлөө юу? гэдгийг сонгох цаг болсон.
Ер нь Б.Хурц бид хоёр нэг тойрогт дэвшиж, өрсөлдөх хувилбар зөв байж мэднэ. Эсрэг тэсрэг хоёр хүн хамтдаа яваад ард иргэдээрээ дүгнүүлэх хэрэгтэй. Эрдэнэтийн 49 хувийн асуудлаас эхлээд, эрүү шүүлт, Энхбат агсны хэрэг хүртэл ярих бидэнд юм зөндөө бий. Ард түмэн сонголтоо хийг” хэмээн жиргэжээ.