МУ-ын аварга О.Хангай допинг хэрэглэхийн эсрэг байрь сууриа илэрхийлсээр ирсэн. Тэгвэл тэрбээр амралтын өдөр өөрийн цахим хуудастаа допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн талаар өөрийн байр суурийг дахин илэрхийлжээ.
Тэрбээр “Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ гарч чадахгүй байсан байх” гэж бичсэн байна.