Засгийн газар 24 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: • 2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлвийн талаар • Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар • “”Түүхэн аялал жуулчлалын цогцолбор”-ыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл • Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл • “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл • “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.