Гадаадад байгаа иргэд сонгуульд оролцохоо зургаадугаар сарын 15-наас өмнө мэдэгдэж, бүртгүүлэх аж. Энэ удаагийн сонгуульд БНСУ-д 853, АНУ-д 450, Австрали улсад 423 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.
Санал өгөх иргэд харьяа дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж бүртгүүлэхээс гадна, УБЕГ-ын вэб сайтад хандан цахимаар бүртгүүлэх боломжтой юм. мөн саналаа биечлэн өгөх юм байна. Гадаадад байгаа иргэдийн саналын дөрвөн өдөр авах аж.
Энэ талаар ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Амарсайханаас гадаадад суугаа иргэдийн санал авах бэлтгэл ажлын талаар тодрууллаа. Тэрбээр “Нийт 34 улсад 47 дипломат төлөөлөгчийн газарт санал авах бэлтгэл ажил хангагдсан” гэв.