Салхинд 6 айлын гэр нуржээ

Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Баянгол” гэдэг газар өчигдөр 17:00 цагийн орчим борооны өмнөх түр зуурын хүчтэй салхинд 6 өрхийн гэр, малын саравч нурж,  худгийн дээвэр хууларсан байна. Жаргалант сумын Баянбулаг баг дахь худгийн дээвэр, иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр, иргэн Б, А, А нарын 5 ханатай 3 гэр, иргэн ц, Х нарын 6 ханатай 2 гэр, иргэн М-ийн 8х20 метрийн хэмжээтэй малын саравч нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга  аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.