Барилгын хөгжлийн төв 295 сая төгрөгөөр онгоцны тийз авахаар тендер зарлажээ

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас “Агаарын хүн тээвэр” гэсэн өвөрмөц нэршилтэй тендер зарлажээ. Нийт 295 сая төгрөгийн төсөвт өртөгтэй энэ тендер нь онгоцны тийз худалдан авах сонгон шалгаруулалт аж.

 

Тус байгууллагаас БНХАУ, ХБНГУ, Франц, Канад, АНУ, БНСУ, Япон зэрэг долоон улсад болох 17 арга хэмжээнд оролцох албан тушаалтнуудын зорчих онгоцны тийзийг худалдан авах юм байна. Тухайлбал, БНХАУ-ын экспорт, импортын үзэсгэлэнд 15 хүн, Шинэ техник, технологийн үзэсгэлэнд 10 хүн оролцох бол тус улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналтыг хэрхэн тавьдаг туршлагатай танилцах 30 хүнийн тийз авахаар тендерийн баримт бичигт тусгажээ.