СЭРЭМЖТЭЙ БАЙЯ

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын гэнэтийн үзэгдлийн давтагдал төв болон зүүн аймгуудын нутгаар эрчимтэй нэмэгдэж байна.

Энэ жилийн хувьд ч бороо хур ихтэй, бүс нутгуудаар гэнэтийн ус ихтэй аадар бороо ажиглагдах магадлал өндөр байна.

Тиймээс аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, голын усны түвшин нэмэгдэж үерлэх зэрэг байгалийн аюулт үзэгдэлд сонор сэрэмжтэй байж, бэлэн байдлаа хангахыг иргэд та бүхэндээ уриалж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.