УИХ-ын сонгуулийн Vlll тойрог, Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах 40 дэх уулзалтаа 6, 15, 18, 25, 26, 36, 43 дугаар хорооны иргэд, сонгогчидтой хийлээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү уулзалтад оролцсон иргэд салбар бүрийг төлөөлж нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт итгэл хүлээлгэж, дэмжихээ илэрхийлж байв.
Нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн төвлөрөл ихтэй дээрх хороодын иргэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн тулгамдсан асуудал шийдэгдсэнд талархлаа илэрхийллээ. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянзүрх дүүрэгт хийсэн ажил, хэлсэн үгтэй, нэр цэвэр, гар цэвэр нэр дэвшигчдийг МАН-аас илгээсэн учраас эхлүүлсэн ажлыг нь дуусгах боломж олгоно гэсэн юм.