“Victoria’s Secret”-ийн загварын шоу боллоо

“Victoria’s Secret” загварын шоу таван жил завсарлага авсны дараа эргэн ирлээ. Энэ жилийн загварууд зөвхөн дотуур хувцсаар хязгаарлагдаагүй даашинз, гадуур хувцаснуудыг ч багтаахыг зорьсон нь харагдав.

Алдартай загвар өмсөгчид болох Жижи Хадид, Тайра Бэнкс, Алессандра Амбросио нар эргэн ирж алхлаа. Мөн шинээр танигдаж буй  моделиуд ч оролцов.

Загварын арга хэмжээний анхны хувилбар 1995-2018 онд цацагдаж байжээ. 2000-аад оны үед шоуны алдар нэр оргилдоо хүрч, дэлхий даяар 10 сая үзэгчдэд хүрч байсан юм.