Баянхонгор аймгийн Баяновоо сумын Агсам багт үйл ажиллагаа явуулдаг “Сантавиач” ХХК хуурамч бичиг баримт бүрдүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ
Тус компани 3-р багийн Иргэдийн нийтийн хурлаас гарсан тогтоолыг хуурамчаар үйлдэн тусгай зөвшөөрөл авсан байсан бөгөөд уг хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхлээд байгаа юм байна.