Хүнсний гол нэрийн барааны үнэ 1.2 хувиар өсжээ

Үндэсний Статистикийн Хорооноос хүнсний зарим гол нэрийн барааны дундаж үнийг танилцууллаа.  Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын 09-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.2 хувь, өмнөх 7 хоногоос 0.2 хувиар тус тус өссөн байна.

2024 оны 12 дугаар сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнэ танилцуулж байна.