“ЭХИЙН АЛДАР” ОДОНТ ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймаг нь 2023 оны байдлаар 75458 хүн амтай болж, 2022 оны хүн амаас 2.2 хувиар буюу 1616 хүнээр өслөө.
Мөн 2023 оны байдлаар Өмнөговь аймагт алдарт эхийн 1-р зэргийн одонтой 1878 эх, 2-р зэргийн одонтой 3505 эх байна.
Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон 40-өөс дээш настны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Эрүүл мэндийн чиглэлээр “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Сүү тараг”, “Эрүүл Өмнөговь”, Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бүх цаг үед Монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, эхчүүдэд үе үеийн дээд хүндлэлээ үзүүлж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн билээ.
Тийм ч учраас Өмнөговь аймгийнхаа Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, энэхүү арга хэмжээг зохион байгуулсан юм.
Тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн 15 сумын 800 гаруй одонтой ээжүүд оролцлоо.