2025 оноос нийтийн тээврийн үнэ тарифыг 1000 төгрөг болгон өөрчилжээ. Автобусаар зорчиход хоёр төрлийн систем ажиллаж буй. Нэгдүгээрт Улаанбаатар смарт картын төхөөрөмж болон арилжааны бүх банкны карт унших төхөөрөмж ажиллах юм байна.
Автобусны зориулалтын картаар эхний удаагийн 1000 төгрөгөө төлсөн бол өдөрт 4 удаа автобусаар үнэгүй зорчиж болох аж. Өмнө нь 30 минутын дотор дамжин суухад үнэ төлбөргүй байсан.
Мөн шинээр Qpay, socialpay болон бусад цахим төлбөрийн хэрэгслээр төлбөрөө төлөх үйлчилгээг нэвтрүүлнэ.
Шинэ журмаар 06:00-23:00 цаг хүртэл буюу автобусны зориулалтын картаар эхний удаагийн 1000 төгрөгөө төлсөн бол өдөрт 4 удаа автобусаар үнэгүй зорчино. Харин арилжааны банкны картаар төлбөрөө төлсөн энэ үйлчилгээ үйлчлэхгүй.