Замын хөдөлгөөний ачаалал 26 хувиар буурчээ

Сурагчдын улирлын амралт эхэлж, замын хөдөлгөөний ачаалал 26 хувиар буурчээ

Тээврийн цагдаагийн албаны мэдээллэснээр өнгөрсөн долоо хоногт нийслэлд 256 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой 189 мянга болж буурсан байна. Энэ нь сурагчид тойргийн бус сургуульд суралцдагтай холбоотой хэмээн албаныхан үзэж буй аж.

Сурагчийн амралт эхлэхээс өмнө эцэг эхчүүд нэгдүгээр эгнээнд зогсож хүүхдээ авч өгдөг нь  зохиомол түгжрэл үүсгэдэг байжээ.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 400  мянга орчим сурагч суралцаж байгаагийн 14: орчим нь хамран сургах тойргийн бус сургуульд суралцдаг байна.