Ерөнхийлөгч Юн Сог Ёл онц байдлал зарласантай холбогдуулан парламентаас түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх анхны урьдчилсан сонсголоо энэ баасан гарагт хийнэ гэж мэдээллээ.
Юн Сог Ёль шүүхийн энэ хэлэлцүүлэгт байлцах шүүхийн зарлан дуудах хуудсыг хүлээж авахаас удаа дараа татгалзаж буй ч урьчилсан хэлэлцүүлгийн товыг ийнхүү зарласан байна.
Тэрчлэн шүүхийн мөрдөн шалгалттай холбогдох баримт бичгүүдийг Юнд гардуулж өгсөнд тооцно гэдэг байр сууриа Шүүхээс даваа гарагт мэдэгджээ.