ШШГEГ: Н.Түвшинбаярыг хугацаанаас нь өмнө сулласан гэдэг ХУДАЛ

Амралтын өдрүүдэд цахим хуудаст шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, хорих ял эдэлж байгаа Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн медальт Н.Түвшинбаярыг шинэ жилийн үеэр сулласан гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Тэгвэл тус мэдээлэл нь худал бөгөөд гэм буруутай нь тогтоогдсон этгээд ял шийтгэлээ эдэлж байгаа гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.