Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5 хувиар нэмдэг

Эрчим хүчний системийн 2025 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1489 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 19 МВт-аар буурсан, импорт 9 МВт-аар өссөн үзүүлэлттэй байна.

Зөвлөмж: Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5 хувиар нэмдэг тул үргэлж цэвэрхэн байлгах хэрэгтэй.

Мөн хөргөгчийн ар тал, өрөөний хана хооронд зайтай байвал эрчим хүчийг бага зарцуулдаг байна.

Халуун хоол, хүнсний бүтээгдэхүүнийг өрөөний температур хүртэл хөргөсний дараа хөргөгчинд хийснээр хөргөгчний хоногт ажиллах цагийг багасгана.

Эрчим хүчний хэмнэлт энгийн зүйлээс эхэлнэ гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.