Турк улсын Болу нуруунд оршдог цанын баазын зочид буудалд мягмар гарагт /2025.01.21/ гал гарч, 76 хүн амиа алдаж олон арван хүн гэмтжээ. Галын улмаас зочид буудалд байрласан зарим хүмүүс цонхоороо үсрэхээс өөр аргагүй байдалд орсон байна.
Карталкая нэртэй тус цанын баазад болсон явдлыг харсан Мевлут Озер “Ертөнцийн сүйрэл шиг л байсан. Гал хагас цагийн дотор зочид буудлыг бүрэн бүрхсэн” хэмээжээ. Албаныхан хэлснээр гал орон нутгийн цагаар 03:30 минутын орчим зочид буудлын ресторанаас эхэлж гарсан байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнөөдрийг /2025.01.22/ үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.
Эх сурвалж: Reuters