УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж. МӨНХБАТЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан, Архангай аймгийн “Бөхбилэгт” бөхийн дэвжээний тэргүүн, яруу найрагч Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ оргон зайлсан гэж үзэн, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж эхэлсэн тухай НПГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Гансүлд хэллээ.

Ж.Мөнхбат нь 2023 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгч, тухайн оны гуравдугаар сарын 23-нд чөлөөлөгдсөн. Тэрбээр 2023 оны аравдугаар сард улсын хилээр гарснаас хойш эргэн ирээгүй гэх мэдээллийг “Нүүрсний сонсгол”-ын үеэр өгч байв.