НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Улмаар 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж зорчино гэдгийг мэдээлж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байв.
Харин Нийтийн тээврийн бодлогын газар “Шинэ тарифыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Ингэснээр Чингис хаан олон улсын нисэх буудал руу явдаг X:19, X:20 чиглэлээс бусад чиглэлд том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөг төлж автобусаар үйлчлүүлнэ.
Чиглэлийн тарифыг 1 удаа төлж зорчсоноор 3 удаа дамжин суух боломжтой. Буух бүрдээ төхөөрөмжид Umoney картаа дарснаар дамжин суух хөнгөлөлтийг эдэлнэ” гэж мэдээллээ.