Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Өнөөдрийн /2024.02.12/ Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн шуурхай штабын 5 дугаар хуралдааны талаар, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, Эдийн засгийн хөгжлийн төвийн дүрэм/,“Олон улсын гэрээний жишиг нөхцөл хэрэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуунсухайтын талаар авах зарим арга хэмжээ, Улсын аварга малчин шалгаруулах тухай зэрэг нийт 26 асуудал хэлэлцэж байна.