Оросын Засгийн газар бензин экспортлоход, тэр дундаа үйлдвэрлэгчдээс экспорт хийхийг хориглох тухай Монополийн эсрэг Холбооны албанаас гаргасан санаачилгыг судалж үзэх байр суурь илэрхийлжээ. Оросын ерөнхий сайдын орлогч Александр Новак энэ асуудлыг Эрчим хүчний яамтай хамтран судлах бодолтой байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ мэдэгдсэн байна.
Дотоодын зах зээлээ хамгаалахтай холбоотой энэ асуудлыг бид судалж шийдвэр гаргах болно. Энэ ажилд сайтар нарийн нягт судалгаа шаардлагатай гэж Новак ярьсныг Тасс уламжилсан байна. Мөн Оросын нефть бүтээгдэхүүний зах зээлийн байдлын талаар энэ сарын 18-нд зөвлөгөөн хийх бодолтой байгаа талаар Новакийн ажлын албанаас мөн мэдээлсэн байна. Сүүлийн хоёр 7 хоногийн дотор Оросын биржүүд дээр бензиний үнэ 18-20 хувь нэмэгджээ. Энэ нь нийлүүлэлттэй холбоотой болгоомжлол үүссэнээс үүдэлтэй. Өнгөрсөн 1 сарын 22-ноос хойш энэ өсөлт үргэлжилж байгаа гэж оросын хэвлэлүүд бичсэн байна.