Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварыг буцаан олгох журамд зааснаар дараа оны нэгдүгээр улиралд урамшууллыг нь шилжүүлэх журамтай. Энэхүү журмын дагуу өнгөрсөн 2019 оны буцаан олголтыг нэгдүгээр сардаа багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар иргэдийн НӨАТ-ын буцаалтыг олгохоор ажиллаж байгаа юм байна. Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголт болгон 900 мянга гаруй иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгох аж.
Иргэд энэ сарын 8-наас өмнө амжиж өнгөрсөн 2019 оны худалдан авалтын Е-баримтаа уншуулан, системт бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай юм.
15.3.Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно:
/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиас/
15.3.1.албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
15.3.2.худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
15.3.3.албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
15.3.4.бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.