Гэр хорооллын 220 мянган айл өрхөд угаар мэдрэгчийг өнгөрсөн сарын /2019.12.29/-нөөс суурилуулж эхэлсэн. Тэгвэл угаар хийн мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулж дуусах юм байна. Гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр түгээлт хийх зохион байгуулалттай ажиллаж байгаа аж.
Уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард багтаан тараах ёстой байсан. Гэвч захиалга авсан компани Монголын нөхцөлд таарсан угаар мэдрэгч хийхийн тулд судалгаан дээр цаг алдаснаас өнөөдрийг хүрсэн юм.
Угаар мэдрэгчийг БНХАУ-д захиалан хийлгэсэн бөгөөд нийт өртөг нь 3,5 тэрбум төгрөг болсон.