Ерөнхий сайд асан С.Баяр өөрөөсөө 25 насаар дүү эхнэр авч бяцхан охинтой болсон. Тэрээр бага охиныхоо тухай “Жаран хоног “Жаран”-ны бутартай” нэртэй номондоо ийнхүү бичжээ.
“…5 настай охин минь “нада чихр ав I lav u ааваа” гэж сарайлган бичээд өнгийн харандаагаар нар сар зуржээ.
Охиныхоо зургийг хэсэг харж суув. Нэг мэдэхэд хоёр нүд нулимсаар дүүрээд ирж байх юм.
Ингэж няцаж болохгүй. “Сэтгэлээ чангал” гэж хэлээд охиныхоо зургийг далд хийв…” хэмээн бичжээ.
Сонирхуулахад, С.Баярын энэхүү ном 2 хоногт л гэхэд 1000 ширхэгээр борлуулагдаж байгаа гэнэ лээ. Монголын нөхцөлд энэ бол “нүдний гэм” юм.