Орон нутгийн цагаар тавдугаар сарын 1-ний үдээс хойш БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Хан Док Су ард түмэндээ хандан үг хэлж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэв.
Хан Док Сугийн энэ алхам нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн гэж цөөнгүй хүмүүс үзэж байна.
Иймд тэрээр ойрын өдрүүдэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлах төлөвтэй байна.
76 настай Өмнөд Солонгосын дипломатч, эдийн засагч, улс төрч Хан Док Су нь 2007-2008, 2022 оны 5 сарын 21-2025 оны 5 сарын 1 хүртэл БНСУ-ын ерөнхий сайдын албыг хашиж байна.
Түүний хувьд 2004 оны 12 сард Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн ч Ардчилсан намын гишүүд Парламент дээр түүнийг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээс нь түдгэлзүүлсэн. Харин 3 сард шүүхээс түүнийг үүрэгт албан тушаалд буцаан ажлуулахаар болсон юм. Ингээд тэр өнөөдөр буюу 5 сарын 1 нд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээсээ чөлөөлөгджээ.
Эх сурвалж: https://www.abc.net.au/news/2025-05-01/south-korea-acting-leader-han-duck-soo-resigns/105241002