СБД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудал, Чингэлтэйн өргөн чөлөө, Номин худалдааны төвийн баруун замд өнгөрсөн шөнө /2020.01.05/ Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.46 промилийн согтолттой/ хөдөлгөөнд оролцож, явган хүний гарцгүй газраар гарч явсан явган зорчигч 39 настай, эмэгтэй С-ыг мөргөж эрүүл мэндэд хүн хохирол учруулсан байна.
Иймд иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд архи согтууруулах ундааны зүйл өгөхгүй байх, мөн явган зорчигч та бүхэн явган хүний гарцаар зам хөндлөн гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.