“Монос’ үйлдвэр GMP стандартын үнэлгээгээ амжилттай хийлгэж, батламжаа гардан авлаа

Эрүүл мэндийн яамнаас “Монос Фарм ХХК’ эмийн үйлдвэрийн GMP стандартад хяналт үнэлгээ хийжээ. Тус үйлдвэр дээрх стандартыг 2016 онд үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байсан бөгөөд гурван жилийн дараа GMP гэрчилгээний сунгалтын үнэлгээгээ амжилттай хийлгэж, өнөөдөр ЭМЯ-наас батламжаа гардан авсан байна.

Уг стандартын үнэлгээг ЭМЯ-аас гурван жил тутамд нэг хийдэг ажээ.

 

“Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулна” уриатай  “Монос” эмийн үйлдвэр нь 1990 онд байгуулагдсан бөгөөд 29 жилийн дараа ТОП үйлдвэрлэгч болтлоо хөгжсөн.

Одоогоор тус үйлдвэр 100 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна ОХУ руу экспортолж эхлээд байгаа билээ.