Иран, АНУ-ын цөмийн асуудлаарх шууд бус яриа хэлэлцээний дөрөв дэх удаагийн хэлэлцээ өнгөрөгч Ням гарагт Оманд улсад боллоо.
Гурван цаг үргэлжилсэн хэлэлцээг хүнд хэрнээ үр ашигтай гэж АНУ, Ираныг зуучлагч Оманы тал тодорхойлжээ.
Гэхдээ хэлэлцээгээр Ираны уран баяжуулах асуудал шийдэлд хүрээгүй хэвээр байна.
Оманы Гадаад хэргийн сайд Бадр Аль-Бусаиди олон нийтийн сүлжээгээр дамжуулан хийсэн мэдээлэлдээ, дөрөв дэх шатны хэлэлцээнээс нь Иран, АНУ-ын талуудын анхны тавьсан саналуудыг тусгасан санаануудыг багтаасан хэлэлцээнүүд хоёр талын хооронд бидний зуучлалаар өрнөлөө. Иймээс хоёр улсын удирдагч нартай хэлэлцээнд оролцогч талууд зөвшилцсөний дараа дараагийн шатны хэлэлцээг хийх асуудал яригдана гэжээ.
Хэдийгээр талууд Ираны тавьж байгаа эдийн засгийн хоригийг сулруулах, АНУ-ын тавьж буй уран баяжуулалтыг зогсоох, хязгаарлах хүсэлтүүд дээр талууд шийдэлд хүрээгүй байгаа ч цаашдын хэлэлцээ удаан ч гэсэн явагдаж байх нь хамгийн гол үйл явц гэдэгт талууд байр суурь нэг байна. Гэхдээ Трамп энэ хэлэлцээ цаг хугацаатай гэдгийг сануулсаар байгаа. Иран ч гэсэн бид АНУ-тай дэмий цагийг үрмээргүй байна прагматик хэлэлцээ хийх ёстой гэж үзэж байгаа юм.
Талууд 4-р сарын 12 болон 26-нд Оманы нийслэл Маскат хотноо, дараа нь 4-р сарын 19-нд Италийн Ром хотноо өмнөх гурван хэлэлцээг хийжээ.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2025/5/11/iran-says-nuclear-enrichment-non-negotiable-before-us-talks-in-oman