КАНАД УЛС “ИХ-7”-ИЙН САНГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Канадын Алберта мужийн Банф хотод “Их 7”-гийн сангийн сайд нарын уулзалт болж байна.
Энэ удаагийн уулзалтаар талууд дэлхийн эдийн засгийн сорилт, тухайлбал худалдааны хурцадмал байдал, санхүүгийн гэмт хэрэг, Украинд үзүүлэх дэмжлэг зэрэг асуудалд нэгдсэн шийдэлд хүрэх зорилготойгоор хуралдаж байна.
АНУ-ын тарифын бодлогоос шалтгаалсан гаалийн татвар, ялангуяа Канадын автомашины экспорт болон Европын Холбооны бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварууд нь хэлэлцээний хамгийн гол сэдэв болж байна.
Герман болон АНУ-ын төөлөлөгчид хоёр талын уулзалт хийж, хоёр талын худалдаа, АНУ-ЕХ-ны тарифын маргааныг намжаах, Атлантын далай дамнасан хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг ярилцжээ.
“Их 7” орнууд ялангуяа АНУ болон Баруун Европын орнуудын хооронд Украиныг дэмжиж асуудлаар зарим зүйл дээр саналын зөрүүтэй байр суурьтай байна.