ТРАМП: ПУТИН ӨӨРИЙГӨӨ ЯЛЖ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙГАА ТУЛ ТЭР ДАЙНЫГ ЗОГСООХ СОНИРХОЛГҮЙ БАЙНА

Трамп Путинтэй өнгөрөгч Даваа гаригт утсаар ярьсан. Үүнийхээ дараа Украины Ерөнхийлөгч Зеленский, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Европын бусад удирдагчидтай мөн Даваа гаригт утсаар ярьсан.
Энэ үеэрээ Ерөнхийлөгч Дональд Трамп Европын удирдагчдад хандаж Путин Украины дайнд өөрийгөө ялж байна гэж бодож байгаа учраас дайныг зогсоох сонирхолгүй байна гэж хэлсэн талаар АНУ-ын Wall Street Journal сонинд мэдээлжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Путин нэгэнт давуу байдалтай байгаа учраас дайныг өөрийн хүссэн болзол нөхцлөө биелүүлэхээс нааш зогсоох сонирхолгүй гэж харж байна.
Путин Трампад хандаж дайн эхлэх болсон гол үндсэн шалтгааныг арилгах нь энэ дайн зогсох үндсэн шаардлага гэж хэлсэн. Дайн эхэлсэн гол шалтгаан бол ОХУ аюулгүй байдлын баталгаа буюу Украиныг НАТО-д элсүүлэхгүй төвийг сахисан байнгийн статустай болох явдал юм.
Үүн дээр нэмээд Оросын эзэлсэн газар нутгийг хүлээн зөвшөөрүүлэх, дайны үеийн хохиролыг Оросоор нөхөн төлүүлэхгүй байх, Оросын хувьд Украины учруулсан хохиролыг шаардахгүй зэрэг нөхцөлүүдийг Киевээр зөвшөөрүүлэхийг хүсэж байгаа. Гэвч энэ нь биелэхэд одоогоор бараг боломжгүй байгаа учраас зөөлөн аргаар Америкийг Украины дайнаас холдуулах сонирхолд Путинд байгаа нь харагдаж байна.
Гэхдээ Путин Трампыг түр тавшируулсан үйлдэл нь Москва Украины талтай ирээдүйн энх тайвны хэлэлцээрт хүрэх санамж бичиг байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Иймээс яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээ амласан юм. Гэвч энэ хэлэлцээ үр дүнтэй байх нь маш эргэлзээтэй байна.

https://www.wsj.com/world/europe/trump-putin-call-russia-ukraine-83a6ef59