“MCS” группийн Дэд ерөнхийлөгч “Шарк” Д.Энхтүвшин өөрийн цахим хуудсаараа ажлаа тайлагнав.
Тэрээр “Хувийн компани тодорхой хэмжээнд хүрэхээрээ илүү нийтийн төлөө болдог санагдсан. Жишээ нь: MCS групп одоогоор 50’000 орчим өрхийг тогтмол цалин, орлоготой байхад нь бодитоор тусалж сардаа доод тал нь 56 орчим тэрбум төгрөгийн цалин гар дээр нь тавих боломжийг бүрдүүлж байна.
1) Өөрийн 10’000 ажилтандаа сарын 16 тэрбум төгрөгийн цалин тавьж,
2) өдөрт 1 тэрбум, сард 30 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэл улсын төсөвд төлж, түүгээр нь 30’000 төсвийн албан хаагчдын цалинг тавьж,
3) сард 80 гаруй тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээг дотоодын 3000 орчим бизнес эрхлэгчдээс худалдан авч шууд бусаар мөн 10’000 орчим хүнийг тогтмол ажлын байртай байлгаж, сард доод тал нь мөн 10 тэрбум орчим төгрөгийн цалин тавих боломжийг олгож байна.
Мөн өнгөрсөн хугацаанд олсон бараг бүх цэвэр ашгаа, дээр нь гадна, дотны банкуудаас их хэмжээний зээл авч бүгдийг нь Монголдоо хөрөнгө оруулалт хийжээ. 2020 ондэнэүзүүлэлтүүдээахиулнаа л гэцэнбайгаа” хэмээн бичжээ.