Жүжигчин Г.Отгонцэцэг олон төрсөн ээжүүдэд зөвлөв

АНУ-д найруулагч мэргэжлээр сургуулиа дүүргээд байгаа жүжигчин Г.Отгонцэцэг олон төрсөн ээжүүдэд хандсан нийтлэл өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр “ОЛОН ТӨРСӨН ЭЭЖҮҮД МААНЬ ТӨРСНИЙ ДАРАА ГАМ ХЭР БАРЬДАГ БЭ?

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд гам алдах их аюултай гэж ээжээсээ олонтаа сонсож байсан. Ер нь л их болгоомжтой байх хэрэгтэй юм билээ. Ээж маань 8 төрсөн туршлагатай хүн энэ тал дээр их болгоомжилдог.

Намайг төрсний дараа гам алдаж болохгүй шүү гээд л надад их анхаарал хандуулж хайр халамжаар жаргаасаан.

Ээжүүдтэйгээ болон ирээдүйн ээж болох охид бүсгүйчүүддээ энэ талаар хэрэгтэй мэдээлэл хүргэе гэж бодоод чирээд ирлээ.

Гам алдсан ээжүүд байвал хадгалж аваад хэрэгжүүлээрэй. Мөн гам алдахаас сэргийлэх хэрэгтэй биз дээ, ирээдүйн ээжүүд минь

Гам алдвал дахин төрж байж л зүгээр болдог гэж туршлагатай хүмүүс хэлцдэгийн билээ. Ээж маань ч үргэлж хэлдэг. Мөн туршлагаасаа ярьж өгч байлаа.

Тэгвэл гам алдалтыг нөхөх арга чаргууд бас байдаг байх нь ээ. ҮҮНД:

1.Дугуй булантай цайг ижил 4 хуваагаад 1-ээр нь нэг удаа өтгөн цай чанаад ваннтай халуун бүлээн усанд хийж хөлөртлөө суугаад салхи авхуулахгүй битүү хувцалаад шууд унтдаж амрах.

7-14 хоногт нэг удаа нийт 4 удаа ингэж салхи авхуулахгүй орж чадвал гам алдсаныг тайлдаг юм байна. Сануулж хэлэхэд ванн болон цайнд ороод арчсан алчуур, өмссөн хувцас дахин хэрэглэхээргүй болдог.

Тиймээс дахин хэрэглэхгүй гэж тооцож хувцас алчуураа бэлдээрэй, мөн ваннаа нэлээн угааж зүлгэх хэрэг гарах нь ойлгомжтой.

  1. Гам алдаад гар бугуйгаар янгинаж өвддөг болсон үед дөнгөж “гаргасан” хонины халуун сэвсэнд сайтар дүрж байгаад салхи авхуулахгүй боогоод хонуулдаг. Их үр дүнтэй юм билээ.
  2. Гам алдаад дөрвөн мөч янгинаад толгой өвддөг болчихсон. Чихэр өвс буцалгаад 5 орой уух
  3. Гам алдсаныг тайлахдаа сүүтэй цай ширмэн тогоонд буцалгаад буцалж байхад нь цайгаа юүлж аваад шууд халуун тогоогоо зулай дээрээ бага зэрэг зайтай хөмрөөд хөртөл нь барьдаг. Гурван өдөр дарааллан хийгээд чихэндээ хөвөн хийж, малгай өмсөж унтдах .Тогоогоо 2 талаас нь 2 хүнээр алдахааргүй өргүүлээрэй.
  4. Салхи авч толгой өвддөг болсон бол түүхий өрөмнөөс шар тос гаргаад бүлээнээр нь өглөө өдөр орой гээд 3 удаа зулай дээр дусаагаарай. Толгой өвдөх, мартах зэрэг арилдаг. Чихэндээ хөвөн хийж малгай углахаа мартав даа.

    6. Хонины халуун сэвс арьсанд нь боогоод суулгах арга бас байдаг гэнэ шүү ээжүүд минь” гэжээ.