Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан. Энэ хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд морьдыг бүгдийг нь төхөөрчээ. ЭЦА-ны малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, ХУД-ийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн мөрдөгчид хамтран гурав хоног эрэн сурвалжилж өнгөрсөн шөнө /2025.06.13/ сэжигтнүүдийг дайчлан баривчиллаа. Тусгайлан сургасан морьдыг олон улсын тэмцээнд бэлтгэж Улаанбаатар хотоос 20 кмын зайд орших Жаргалантын аманд зусаж байсан юм.